Дархан аварга А.Сүхбатын нэрэмжит өсвөрийн бөхийн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-07 10:58:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дархан аварга, гавьяат тамирчин, УИХ-ын гишүүн А.Сүхбатын нэрэмжит өсвөрийн бөхийн барилдаан бямба гарагт /2019.05.11/ Төв аймгийн Зуунмод хотноо болно.


“Манзушир хүчтэн” бөхийн дэвжээнээс зохион байгуулах 16 хүртэлх настнуудын тус нээлттэй барилдаан ес дэх жилдээ болох

бөгөөд энэ жил анх удаа А.Сүхбат аваргын нэрэмжит болгож байгаа аж. Барилдаан аймгийн төвийн “Монгени” сургуулийн спортын зааланд болох юм.


Өсвөрийн бөхчүүдээс аймгийн цол хүртээд байгаа бөхчүүд цөөнгүй бий. Тодруулбал, 16 настнуудаас нэрлэвэл Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн харцага Д.Ариунбаатар нар байна. Энэ удаагийн Монгол Улсын Дархан аварга А.Сүхбатын нэрэмжит уг барилдаанд ирээдүйтэй өсвөрийн бөхчүүд олноор барилдах нь тодорхой юм.

 

Холбоотой мэдээ