Сурагчдын шатрын ДАШТ-ээс долоон медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-08 14:36:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Анталья хотноо болсон сурагчдын ДАШТ-нд Монгол Улсаа төлөөлөн 23 шатарчин өрсөлджээ.


Дэлхийн 33 орны 392 тамирчин оролцсон тус тэмцээнд, манай шатарчид 3 алт, 3 мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, Энх-Амгалангийн Энхрий “Монголын Хүүхдийн Ордон” (Охидын 11 хүртэлх нас) ДШХ-ны ДМ Хишигбаатарын Баясгалан “Босоо Ноён” клуб (Охидын 13 хүртэлх нас), ОУМ Очирхуягийн Өлзийхишигжаргал “Төв” клуб (Охидын 17 хүртэлх нас) нар аварга болсон бол Батсүхийн Ананд “1-р сургууль” (Нээлттэй 11 хүртэлх нас),

ДШХ-ны ДМ Даваахүүгийн Мөнхзул “Төв” клуб (Охидын 13 хүртэлх нас), Наранбаатарын Наран-Эрдэнэ “Сүхбаатар аймаг” (Охидын 17 хүртэлх нас) нар мөнгөн медалийн эзэд болсон байна.


Харин Далхаагийн Сүхбат “Төв аймаг” (Нээлттэй 15 хүртэлх нас) хүрэл медаль хүртжээ. Тусгай байрт Ганбаярын Мишээл “Төр Монгол ХТ” (Охидын 7 хүртэлх нас), Гурванбаатарын Урангоо “Чингис” клуб” (Охидын 9 хүртэлх нас), Эрдэнэбаярын Маргадгуа “Төв” клуб (Охидын 15 хүртэлх нас), Энхбаатарын Энх-Од “Сүхбаатар аймаг” (Нээлттэй 15 хүртэлх нас) нар шалгарсан байна.


Багийн дүнгээр, Монголын баг долоон медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Казахстан (64 тамирчнаас алт-3, мөнгө-2, хүрэл-2), Узбекстан (10 тамирчнаас алт-3, мөнгө-1, хүрэл-1) улсын баг II, III байр эзэлжээ.

 

Холбоотой мэдээ