Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллагууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-25 16:19:17

Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргалтай ярилцлаа.

-Нийслэлийн ажил олгогчдын зөвлөлгөөний талаар тодруулж өгнө үү.

-Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оныг “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын ажилтны өдөр”-ийг угтаж, Нийслэлийн ажил олгогчдын Анхдугаар зөвлөлгөөнийг 1000 аж ахуйн нэгж, байгууллага оролцуулан өнөөдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж байна. Зөвлөлгөөнд Нийгмийн даатгалын байгууллагын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, УИХ-аар шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулахаас гадна үндэсний тэргүүлэгч, ажил олгогч нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч 11 байгууллага мөн нийслэлийн оны шилдэг шимтгэл төлөгчөөр шалгарсан 50 ажил олгогчид батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа болох юм.

-Нийслэлийн оны шилдэг шимтгэл төлөгч ажил олгогчийн шалгаруулалтын талаар мэдээлэл өгнө үү.

-Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, даатгуулагч иргэдийн нийгмийн баталгааг хангах, нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан 500 аж ахуйн нэгж, байгууллага энэхүү шалгаруулалтанд нэр дэвшсэн юм. Шалгаруулалтыг Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2016 оны хоёрдугаар сарын 29-ний “Журам батлах тухай” А/09 дугаарын тушаалаар баталсан “Нийслэлийн оны шилдэг шимтгэл төлөгч ажил олгогчийг шалгаруулах журам”-ын дагуу  даатгуулагчийн тоогоор тэргүүлсэн байх, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, шимтгэл төлөлтөөрөө тэргүүлсэн байх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуулийн хугацаанд тушаасан, ажилтнуудынхаа нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан байх, нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагагүй байх гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр үндэсний  шилдэг шимтгэл төлөгч 11 болог нийслэлийн шилдэг шимтгэл төлөгч 50 ажил олгогчийг шалгаруулсан.

-Шалгарсан байгууллагуудад Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс үзүүлэх хөнгөлөлт урамшуулал бий юу?

-Шалгарсан байгууллагын хувьд “НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖИЛ-ОЛГОГЧ” батламж гардуулахаас гадна “Хүндэт дэвтэр”-т бичиж жилийн туршид алдаршуулах үйл ажиллагаа явуулах, дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүдээр дараалал харгалзахгүйгээр үйлчилгээ авах, нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахгүй итгэл үзүүлэх гэх мэт урамшуулал дагалдах юм.

-Шилдэг шимтгэл төлөгч ажил олгогч байгууллагаар ямар байгууллага шалгарсан бэ?

-Нийслэлийн оны шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн дараах нэр бүхий 50 ажил олгогчийг шалгаруулаад байна.

Холбоотой мэдээ