Э.Амарбат  УПЕГ-т ажиллах болсон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-25 16:26:24

АТГ-ын Мөрдөн Шалгах хэлстийн дарга Э.Амарбат Улсын прокурорын ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогдож, өчигдөр /2016.03.24/ ажилдаа орсон байна.

Тэр угаасаа прокурорын хүн. 2002 онд УПЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд даргаар ажиллаж байгаад 2007 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилогдсон. Арваад жил АТГ-ын  гол хэлтсийг ахлан олон ноцтой гэмт хэрэг дээр ажилласан юм. Гэвч өөрийн хүсэлтээр АТГ-ын мөрдөн шалгах албанаасаа гарч дахин  прокурортоо ажиллах болсон байна. УПЕГ-аас энэхүү мэдээллийг авлаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ