Төвийн бүсийн хурдан морины уралдаан ням гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-10 13:40:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан ням /2019.05.12/ гарагт болох бөгөөд их нас 18 км, соёолон, эрлийз дунд ангиллын морьд 14 км зайд шандас сорин уралдана.


Монголын морин спорт уяачдын холбооноос мэдээлснээр, Засгийн газрын тогтоолын дагуу есөн том уралдаан болох бөгөөд үүний нэг нь тус уралдаан юм байна. Уралдааны бүртгэл өнөөдөр, маргааш Өлзийт хороолол дахь 59 дүгээр сургуулийн байранд болно.



Уг уралдааныг ММСУХ болон Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн албан хаагчид хянаж ажиллана. Мөн БХЯ-ны Зэвсэгт хүчний жанжин штаб, ЦЕГ-тай хамтран өндөр харуул хамгаалалт дор зохион явуулахаар бэлтгэж байгаа бөгөөд уралдааны үеэр цагдаагийн байгууллагын 700 гаруй албан хаагч ажиллах юм. Дэвшилтэт технологи ашиглан, хүний оролцоо багатай, олон нийтэд ил тод байх зарчмаар сэрвээний өндрийг хэмжинэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.

 

Холбоотой мэдээ