15 мянга гаруй албан тушаалтны ХОМ-ийг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-10 17:18:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын 15 500 орчим албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг "xacxom.iaac.mn" цахим хуудсанд өнөөдөр байршууллаа.


Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас олон нийтэд нээлттэй байршуулж байна. Төрийн дээд албан тушаал хашдаг 180 гаруй хүний ХОМ-ийг өнгөрсөн сарын 15-нд байршуулж байсан юм.


Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй байдлаар  нээлттэй, ил тод байршуулснаар иргэдээс хяналт тавих нөхцөл байдал сайжирч, төрийн албан хаагчдын шударга байдлын түвшин ахих, авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад иргэд, олон нийтийн оролцоо сайжрах юм.

Холбоотой мэдээ