Соёолон насны морьдоос Б.Нямжавын хээр түрүү магнайд хурдаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-12 18:43:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүй долоон худагт өнөөдөр зохион явуулсан төвийн бүсийн хурдан морины соёолон насны морьдын уралдаанд Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр түрүү магнайд давхиж үзэгч түмнээ баясгажээ.


Харин аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Аймгийн алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор халиун хурдалсан бол Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын халтар айргийн гуравт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Монгол улсын тод манлай уяач Пэлжээн Одонбаатарын халтар айргийн дөрөвт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, Аймгийн алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хонгор айргийн тавд тус тус хурдалж торгон жолоогоо өргүүлсэн байна.

Холбоотой мэдээ