“North Asia Rally” олон улсын уралдаанд 70 баг оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-13 15:38:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятад, ОХУ хөрш гурван улсын нутгийг дамжин өнгөрөх “North Asia Rally” олон улсын автомашины уралдаан зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 4-нд зохион байгуулах талаар Монголын автомашин мотоциклын спортын холбоо /МАМСХ/-ноос мэдээллээ.


“Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд МАМСХ болон  Өвөрмонголын Автомашин мотоциклын спортын холбоо хамтран өнөөдөр /2019.05.13/ хэвлэлийн бага хурал хийлгэж энэ тухай дэлгэрэнгүй танилцуулав. Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулах тус уралдаан энэ жил Монгол, Хятад улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан зохион байгуулах юм.


МАМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх “North Asia Rally” уралдаан 2006 оноос хойш зохион байгуулж байна. Уралдаанд жийп машин, ВАЗ машинаар оролцоно. Хятадаас 40, ОХУ-аас 10, Монголоос 20 баг оролцохоор болсон. Нийт 70 багтай том уралдаан болно” хэмээн ярьсан юм.


Өвөрмонголын МАМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Минь Дү “Өвөрмонголын Улаанцав хотод зургадугаар сарын 26, 28-нд зохион байгуулах богино замын уралдаанаар манай тэмцээн эхлэх юм. Харин Хятадын Эрээн хотоос зургадугаар сарын 30-нд хил гарч, долдугаар сарын 1-нд Монгол Улсын Замын-Үүд-Сайншандын хооронд тусгай шатны уралдаан болно.  “North Asia Rally” нийт таван үе шаттай, 4000 км зам туулна. Уралдааны дараа тамирчид Оросын Улаан-Үд хотоор дамжин, Байгаль нуурын эрэг хүрэх бөгөөд тэнд шагнал гардуулах ёслол болно” гэж мэдээлэв. Улаанцавд хоёр өдрийн богино зайн уралдаанаас гадна тусгай шатны гурван уралдаан болох юм байна.

 

Долдугаар сарын 01: Замын-Үүд - Сайншанд 231.53 км

 

Долдугаар сарын 02: Сайншанд - Өндөрхаан 316.36 км

 

Долдугаар сарын 03: Өндөр хаан - Улаанбаатар 251.02 км

Холбоотой мэдээ