"Аз хур"-ынхан 157 автобусанд ном өлгөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-13 22:04:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Аз хур" номын их дэлгүүрийнхэн автобусанд "номын амталгаа" явуулж эхэлжээ.

"Тэнүүн огоо", "Сутайн буянт" автобус баазын 157 нийтийн тээврийн автобусанд зохиолч Л.Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар", Сэм Уолтоны "Made in America" номуудыг жижигрүүлсэн хувилбараар өлгөсөн байна. 


 "Аз хур" номын их дэлгүүр "72 цаг, 72 хувь" хямдралтай номын худалдааг жил бүр зохион байгуулж, бүх төрлийн номыг 72 хүртэлх хувиар хямдруулдаг уламжлалаар энэ ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Энэ жил ч хямдралтай номын худалдааг энэ сарын 17-19-ны өдөр орон даяар зохион байгуулна. Тиймээс уг хямдралыг угтан автобус тус бүрт номын танилцуулга болон "72 цаг, 72 хувь" хямдралтай номын худалдааны мэдээлэл бүхий сонинг өлгөн иргэдэд сурталчилгаа хийж байна. 


Холбоотой мэдээ