Өлгий сумын төвд 1,2 км хатуу хучилттай авто зам тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-14 15:55:56

Увс /МОНЦАМЭ/. Ирэх наймдугаар сард Өлгий сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тэмдэглэнэ. Ойгоо угтаад Өлгийчүүд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажлыг сумандаа өрнүүлээд байна.  

Одоогоор тус суманд улсын төсвийн 400 сая төгрөгөөр Соёлын төвийн барилгад их засвар хийж байгаагаас гадна 950 сая төгрөгөөр Спорт цогцолборын барилга барьж байна. Мөн 1 тэрбум төгрөгөөр сумын төвд 1,2 км хатуу хучилттай авто зам тавьж байна. Үүнээс гадна орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 25 сая төгрөгөөр сумын Эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж нийлүүлэгдэх аж.

Тус сум нь Увсаас Ховд аймаг хүртэлх төв зам дагуу байрладаг юм.

Холбоотой мэдээ