Увс аймгийн 19 сумын Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-14 15:10:35

Увс /МОНЦАМЭ/. Сум хөгжүүлэх сангийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах, сангийн үр өгөөжийг дээшлүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр аймгийн 19 сумын Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд энэ сарын 8-наас эхлэн хяналт хийж байна.  

Сум хөгжүүлэх сангийн зээлдэгчдийн мэдээллийн нэгдсэн санг улсын хэмжээнд бүрдүүлэхийн тулд 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүр холбогдох мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулахаар болсон байна. Уг мэдээллийн сантай холбогдсоноор тухайн зээлдэгч чанаргүй зээлдэгчээр бүртгэгдэж банк санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй болох тул зээлдэгчдэд урьдчилан мэдэгдэл хүргүүлэх аж. Увс аймгийн 19 сумын Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт хийх ажил энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Ажлын хэсгийн гишүүд 2011-2018 оны сангийн үйл ажиллагааны орлого бүрдүүлэлт, зарцуулалт, төлөвлөлттэй танилцахаас гадна төсөл сонгон шалгаруулах зөвлөл, хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг хянах аж. Мөн Сум хөгжүүлэх сангийн санхүүгийн үйл ажиллагааны тайлан, сангаас олгосон зээлийн санхүүгийн анхан шатны баримт материалын бүрдүүлэлт, зээлийн мэдээлэл, зээлдэгчтэй хийсэн гэрээ зэргийг үзэж хяналт хийх аж.  

 

 

Холбоотой мэдээ