БОЭТ-ийг ЭХЭМҮТ-тэй 24 цагийн турш холбох камерыг суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-14 17:19:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сангаас аймгийн БОЭТ-д 38.5 сая төгрөгийн өртгөөр Эх барихын яаралтай тусламжийн сургалтын өрөөг байгууллаа.

Тус сангийн тэргүүн Каори Ишикава, Шадар суурин төлөөлөгч А.Илиза тэргүүтэй хүмүүс өнөөдөр Арвайхээр хотноо ажиллаж, сургалтын танхимд зориулан зайн сүлжээний тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар сургалтын танхимд онолын мэдлэг авах хэмжээнд мэдлэг, чадвараа дээшлүүлж байсан бол одооноос дадлагын биетүүд дээр ажиллаж, ур чадвараа сайжруулах боломж бүрдэж байгаа аж.

Мөн Эх барих, эмэгтэйчүүдийн эрчимт эмчилгээний өрөөнд 8.5 сая төгрөгийн өртгөөр яаралтай тусламжийн зайн зөвлөгөө өгөх сүлжээний тоног төхөөрөмж буюу камерыг суурилууллаа. Ингэснээр эмчлүүлэгчдэд хүндрэл гарсан тохиолдолд 24 цагийн аль ч хугацаанд тухайн төхөөрөмжөөр ЭХЭМҮТ-тэй холбогдон зөвлөгөө, тусламж авах боломжтой болж байна.

Холбоотой мэдээ