Аймгийн ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-15 14:22:21

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-20-ны хооронд аймгийн ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна. Энэ сарын 13-нд зарим нутгаар, 14-нд ихэнх нутгаар хур тунадас орсон бол 15, 16-нд уулархаг нутгаар, 17-нд зарим газраар хур тунадас орох төлөвтэй байна.

Өчигдөр буюу энэ сарын 14-нд нутгийн баруун болон өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с шүрүүсч шороон болон цасан шуурга шуурлаа. Ялангуяа Малчин, Хяргас, Тариалан зэрэг суманд цас орсон байна.

Энэ долоо хоногт аймгийн нийт нутгаар сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байх аж. Энэ сарын 19-нөөс цаг агаар дулаарна. 

Холбоотой мэдээ