90 жил болсон хур хогийг дарж булна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-15 20:20:53

Увс /МОНЦАМЭ/. Өмнөговь суманд энэ жил улсын төсвийн 3 тэрбум 955 сая төгрөгөөр Намирын голын төмөр бетон гүүр барьж, Холбоо баг чиглэлийн авто замыг сайжруулан, сумын төвд 1,3 км хатуу хучилттай авто зам тавих гэж байна.

Мөн улсын төсвийн 500 сая төгрөгөөр цэцэрлэгийн барилгад их засвар хийж, 400 сая төгрөгөөр Соёлын төвд өргөтгөл барьж, их засвар хийх юм байна. Гүүр, авто замын ажлыг "Тэргүүн саруул зам" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд хогийн цэгийн хажууд зам, гүүрийн ажилд шаардлагатай карьераа байгуулсан байна. Тус компани ажлаа дуусгаад тухайн нүхийг дахин томруулан ухаж 90 жил болсон хур хогийг дарж булах ажлыг хийж гүйцэтгэхээр болсонд нутгийн иргэд баяртай байна. 

Холбоотой мэдээ