Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 650 сая ам.долларыг олгоно

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-16 11:45:18

МОСКВА. /TASS/. АНУ-ын Батлан хамгаалахын яам Мексиктэй залгаа хилийн дагуу хананы хэсгийг барих “Southwest Valley Constructors” компанитай 646 сая ам.долларын гэрээ байгуулжээ.


Гэрээнд зааснаар барилгын ажлыг 2020 оны 1 дүгээр сарын сүүлчээр дуусгахаар төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтад 4 компани оролцсоноос Нью-Мексико мужийн Альбукерке хотод төвтэй “Southwest Valley Constructors” компани шалгарсан байна.


Энэ сарын 10-нд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан Мексиктэй залгаа хилийн дагуу хананы 128 км урт хэсгийг барихад зориулан 1.5 тэрбум ам.долларын шилжүүлгийг баталсан юм. 

Холбоотой мэдээ