"Brexit”-н нөхцөл байдлыг “Хаадын тоглоом”-той зүйрлэжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-16 12:32:11

БРЮССЕЛЬ. /РИА Новости/. Европын комиссын тэргүүний албан тушаалд нэр дэвшигчдийн нэг Франс Тиммерманс телевизийн мэтгэлцээнд оролцох үеэрээ “Brexit”-ийн эргэн тойрны нөхцөл байдлыг “Хаадын тоглоом” цуврал кинотой зүйрлэжээ.  


Европын комиссын тэргүүнд өрсөлдөгч 6 нэр дэвшигчийн хооронд өрнөсөн улс төрийн мэтгэлцээн Брюссельд өнгөрсөн лхагва гарагийн орой болжээ. Европын комиссын шинэ бүрэлдэхүүнийг ирэх намар байгуулах аж.


Европын комиссын орлогч дарга, Нидерландын Гадаад хэргийн сайд асан Франс Тиммерманс Европын парламентын сонгуульд өрсөлдөх Европын социалистууд намын жагсаалтын тэргүүн эгнээнд бичигджээ. 

Холбоотой мэдээ