Нэмэлт дархлаажуулалтад зорилтот насны 15336 хүүхэд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-17 09:44:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Жил бүрийн хавар, намар “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг зохион байгуулдаг бөгөөд энэхүү нэмэлт вакцинаар Говь-Алтай аймгийн 5-18 насны 15336 хүүхэд хамрагдана хэмээн тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. 

Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг тавдугаар сарын 15-25-ны өдөр “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор улс орон даяар зохион байгуулж байна. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас тус арга хэмжээний нээлтийг Есөнбулаг сумын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дөрөвдүгээр сургууль дээр тавдугаар сарын 16-нд зохион байгуулж нэмэлт вакцинжуулалтаа эхлүүлжээ. Нэмэлт дархлаажуулалтад зорилтот насны хүүхдүүдийг идэвхтэй хамруулахыг тус аймгийн Эрүүл мэндийн газраас уриаллаа.


Холбоотой мэдээ