ӨНӨӨДӨР: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн” болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-05-17 07:51:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 17-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “130/80-Нотолгоонд суурилсан цусны даралт ихсэлтийн менежмент” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88003247

09.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт Ангиографийн оношилгоо эмчилгээний шинэ аппаратыг ашиглалтад хүлээн авна. Утас: 90082028

10.30 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн  төвд  Нийтийн тээврийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас 89091819

11.00 цагт “Blue Sky” зочид буудалд Ардчилсан намын үзэл баримтлалыг олон нийтэд сурталчилах III аяны нээлт болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд АН-ын гишүүн Н.Тэгшбаяр УИХ-ын зарим гишүүдийг эгүүлэн татах үндэслэлийн талаа мэдээлнэ.

12.00 цагт Монголын Үндэсний музейд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейн үзмэрүүдэд тулгуурлан Монголын түүхийн хичээл заана. Утас: 99123922, 70110913

12.00 цагт ХХААХҮЯ-наас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулж буй “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааны талаар мэдээлнэ.

12.00 цагт МУИС-ийн хичээлийн II байранд "МУИС-ийн олон улсын оюутнуудын соёлын өдөрлөг" болно. Утас: 99002019

13.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг” зохион байгуулна.

13.00 цагт Үндэсний номын санд “Шинэ толь II” улсын уралдааны шагнал гардуулах ёслол, яруу найрагчдын уулзалт болно. Утас: 88062609

14.00 цагт “Blue Sky” зочид буудалд "JOB EXPO-2019" ажлын байрны үзэсгэлэн яармагийн нээлт болно. Утас: 80059798, 99106671

14.00 цагт Монголын театрын музейд “Ирээдүйд өвлөгдөх эртний өв соёл:Алтайн ятга” үзэсгэлэнгийн нээлт болно.

15.00 цагт Хангарьди ордонд "Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн техникийн зөвлөгөөн болно.

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Нутгийн удирдлагын танхимд Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг дахь салбар салбар зөвлөлтэй видео хурал хийнэ.

11.00 цагт “В” танхимд Ерөнхий сайдын зөвлөх нар "Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг эрчүүд нэгдэж байна" сэдвээр мэдээлнэ.

14.00 цагт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулсны 60 жилийн ойд зориулсан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн” болно. Утас: 91915340, 99047423, 99519677

15.00 цагт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслол болно.

Холбоотой мэдээ