ДАШТ-2022-ын хоёрдахь цэнгэлдэх хүрээлэн нээгдлээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-17 12:54:25

ДОХА./ТАСС/. 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тоглолтууд явагдах хоёрдахь цэнгэлдэх хүрээлэн болох “Аль-Вакра”-г пүрэв гарагт Катарт нээсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.

Нээлтийн ёслолын үеэр Катарын Эмирийн цомын төлөөх тэмцээний финалын тоглолт болж, “Аль-Духайль” баг “Аль-Садд” багийг 4:1 харьцаагаар хожжээ.  

Уран барилгач Заха Хадид-ын төслөөр барьсан уг цэнгэлдэх хүрээлэн 40 мянган хүний суудалтай бөгөөд 575 сая долларын өртгөөр босчээ.

ДАШТ-2022-ыг зохион явуулахын тулд катарчууд 8 цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьж, засварлан шинэчилж байгаа юм. Эхнийх нь болох Доха хот дахь 40 мянган үзэгчийн суудалтай “Халифа” цэнгэлдэх хүрээлэнг засварлан шинэчилсэн байна.  

Дашрамд дурдахад, Катар улсад болох хөлбөмбөгийн ДАШТ-ний тоглолтууд 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18 хүртэлх хугацаанд Доха, Лусаил, Аль-Вакра, Аль-Хор, Ар-Райян, Умм-Салаль, Аш-Шамаль гэсэн 7 хотод явагдана. 

Холбоотой мэдээ