Өлгийн өрх бүрээс 60 мянган төгрөгийн хандив цуглуулахаар болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Өлгий сумын түүхт 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ерөнхий комисс өнөөдөр хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, салбар комиссуудын ажилтай танилцан, үүрэг чиглэл өгч, ойн урилга тараах, сумын нийт өрхөөс хандив хүсэх эсэх, хандивын хэмжээ тогоох зэрэг асуудлыг авч хэлэлцжээ.
Тэрчлэн ойн урилгыг хүргүүлэх иргэдийн судалгааг гаргаж, тараах ажлын хэсгийг байгуулсанаас гадна ойн хандивыг сумын нийт өрхөөс авахаар шийдвэрлэсэн байна. Өлгий сумын түүхт 60 жилийн ой болж байгаатай холбогдуулан нэг өрхөөс хүсэх хандивын доод хэмжээг 60 мянган төргөг байх шийдвэрийг гаргажээ. Энэ дагуу багийн Засаг дарга нар өрхүүдэд урилга хүргэх, хандив цуглуулах ажлыг хариуцаж ажиллахаар болсон байна.