Эмнэлэгт байгаа хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн талаар мэдээлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-17 17:39:06

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Насан туршийн боловсрол төв”-өөс иргэдийн амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр шүдний цооролт, буйлны үрэвсэл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга, хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн зөв сонгож хэрэглэх, шүдний цооролтод онцгой муу нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах талаар зөвлөмж өгсөн юм. Мөн эцэг эхчүүдэд Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтуудын талаар мэдээлэл өглөө.

Үүнээс гадна “Амьдрах ухааны боловсрол” олгох зорилтын хүрээнд аймгийн БСУГ-ын албан хаагчдад хүнсний ногоогоор биеийн эрүүл мэндэд ач тустай эко салад хийх аргыг зааж, амталгаа явуулсан байна. Энэхүү салад нь богино хугацаанд хийж болдог, хэвийн температурт хадгалах хугацаа өндөртэй, биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн агуулаагүй цэвэр байгалийн бүтээгдэхүүн орц найрлагад нь ордог зэргээрээ давуу талтай байна.

 

 

Холбоотой мэдээ