“Хоггүй хот айл” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-20 14:57:24

Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Дархан цаазат газрын орчны болон хязгаарлалтын бүсэд хаваржиж байгаа айл өрхүүдийн дунд "Хоггүй хот айл" аяныг энэ сард зарлан явуулж байна.

Энэ хүрээнд малчид байгальд ил задгай хог хаягдал хаяхгүй байх, нүүж буухдаа бууриа сайтар цэвэрлэж байх, үнс, хог хаягдлын нэг цэгтэй байх, хог хаягдлаа шатаахдаа ой хээрийн түймэр гарах нөхцөлөөс урьдчилан сэргийлж байх зэрэг шаардлагыг биелүүлэх хэрэгтэй байна.

“Дархан цаазат газрын орчны болон хязгаарлалтын бүсэд амьдарч байгаа айл өрхүүд Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас зохион байгуулж байгаа аянд идэвхтэй оролцохоос гадна цаашид эх болсон байгаль дэлхийгээ онгон дагшнаар нь үр хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн тус Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Бат-Үйлс хэллээ.

 

 

 

Холбоотой мэдээ