Хөдөлгөөнт баг ажиллана

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-05-21 12:50:45

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зарим суманд хөдөлгөөнт багийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна.

Энэ сарын 27-31-ны хооронд тус аймгийн Гурвантэс, Ноён, Номгон, Сэврэй, Ханбогд суманд төрийн үйлчилгээг нэг дороос буюу хөдөлгөөнт багийг ажиллуулах гэж байна.

Уг багаар дамжуулан иргэдэд хүн, малын эмч, хуульч, нотариатч гэх мэт төрийн бүх байгууллагын төлөөллүүд үйлчилнэ. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан дээрх ажлыг хийхээр болжээ. Энэхүү багийг ажиллуулснаар төрийн үйл ажиллагааг иргэдэд улам ойртуулах юм. Уг ажлыг дараагийн сумдад үргэлжлүүлэн хүргэх юм байна. 

Холбоотой мэдээ