Политехник коллежийн хаврын төгсөлтөөр 1000 гаруй суралцагч төгслөө

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-05-21 16:28:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн хаврын төгсөгчид “Эрдмийн баяр”-аа тэмдэглэлээ. Тус сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд 11 салбарын 31 мэргэжлийг 1116 суралцагчид олгожээ.

Хичээлийн жилийн өвлийн төгсөлтөөр 127 суралцагч есөн мэргэжлээр төгссөн бол энэ удаа мэргэжлийн боловсрол сургалтын 2,5 жилтэй ангид 78, мэргэжлийн боловсрол сургалтын 1 жилтэй ангид 623 хүүхэд, богино хугацааны ангид 60 иргэн амжилттай суралцан төгсөж байна.

Тус коллежийн захирал С.Санчир хэлэхдээ “Бид хүүхдүүдээ сургууль төгссөнийх нь дараа ажлын байранд зуучлах, аль болох дадлага хийсэн газар нь ажиллуулах, төрж өссөн сумынх нь удирдлагуудад тухайн хүүхдийн мэдээллийг нь хүргэж, ажил олгох талаар хүсэлт тавих зэргээр ажлын байртай болоход нь анхаарч ажилладаг. Төгсөгчдийн маань 57 хувь нь ажлын байртай болсон гэх судалгаа бий. Цаашид энэ тоог 70 хувьд хүргэхийг хичээн ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ