Ж.Батзандан, Ч.Ганхуяг нар тойрогтоо ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-28 17:01:20

Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ч.Ганхуяг нар  энэ сарын 31-нээс 4 дүгээр сарын 3 хүртэл тойрогтоо  ажиллах болжээ.

Тэд энэ хугацаанд сонгогчидтойгоо уулзаж, санаачилж батлуулсан хуулийн төсөл, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа  тавих юм байна. Мөн УИХ-аас баталсан хууль, тогтоолын төслүүдийг танилцуулах, дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын  талаар иргэдтэй  санал солилцох ажээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ