Монголын 3х3 сагсанбөмбөгийн баг тивийн аваргын төлөө өрсөлдөнө

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-22 14:43:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.05.22/ БНХАУ-ын Чанша хотноо эхэллээ.


Тус тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 13 улсын баг өрсөлдөж байгаа бөгөөд Монголын эрэгтэй, эмэгтэй баг чансаагаараа үндсэн хэсэгт багтжээ. Тэд тавдугаар сарын 24-нөөс тоглолтоо эхлүүлнэ. "С" хэсэгт Монгол, Австралийн баг болон  уг хэсэгт урьдчилсан хэсгээс эрхээ авсан баг нэмэгдэнэ. БНСУ, Энэтхэг, Малайз, Ванату арал улсын баг багтаж ялагч болсон нь “С” хэсэгт тоглох юм.


Манай эмэгтэй шигшээ баг Казахстан, Киргиз улсын багтай “В” хэсэгт багтсан бөгөөд тавдугаар сарын 25-нд хэсгийн хоёр тоглолт хийнэ. Ази тивийн 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 26-ны өдөр дуусах бөгөөд тэмцээнийг MNBA SPORTS TV Channel шууд дамжуулах юм байна..

 

Холбоотой мэдээ