Чингэлтэй дүүргийн сургуулиуд нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 3852 орчим элсэгч бүртгэнэ.
Энэ жил тус дүүрэг нь төрийн
өмчийн ерөнхий боловсролын 15 сургуулийн 1-р ангийн элсэлтийг энэ сарын 13-27-нд цахимаар зохион байгуулж байна. Өнөөдрийн
байдлаар, нэгдүгээр ангид цахимаар 1302 хүүхэд хүсэлт ирүүлснээс 978 элсэгчийн
бүртгэлийг баталгаажуулжээ.
Цахим бүртгэлийг parent.esis.edu.mn хаягаар болон ухаалаг гар утасны ESIS аппликэйшнээр
бүртгүүлэх боломжтой юм. Мөн дээрх сургуулиудаас хамран сурах тойргийнхоо харьяа
сургуульдаа очиж бүртгэлийн ажилтнаар бүртгүүлэх боломжтой. Цахим бүртгэл
нь эцэг эх, асран хамгаалагчаас бичиг баримт шаардахгүй, цаг хугацаа хэмнэх
зэрэг давуу талтай бөгөөд цахим элсэлтийн хариуг тухайн сургуулийн элсэлтийн
комисс хүлээн авч хянаж шийдвэрлэн эцэг эх, асран хамгаалагчид системээр болон
утсаар мэдээлнэ.