Бразил эмэгтэй өөртэйгээ гэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-24 10:37:35

МОСКВА. /РИА Новости/. Бразилын иргэн Жуссара Дутра Коту өөртэйгээ гэрлэхээр шийджээ. Өдгөө 38 настай бүсгүй хуримын ёслолоо ирэх ням гарагт Бразилын Белу-Оризонти хотод хийхээр төлөвлөжээ.


“Хуримын даашинзтай гэрлэхийг хүсдэг олон эмэгтэй байдаг. Сологами /өөртэйгээ гэрлэх/ гэрлэлт нь ийм боломжийг олгодог бөгөөд энэ гэрлэлт нь хамтрагчтай байхыг шаарддаггүй. Өөрийгөө хайрлах нь хамгийн үнэнч хайр юм” хэмээн Жуссара Дутра Коту ярьжээ.


Бөгж солилцохын оронд Коту бие даасан байдлын бэлгэ тэмдэг болгож эрвээхэйн далавчтай эмэгтэй хүнийг дүрсэлсэн шивээс биедээ хийлгэх аж. Ийм төрлийн гэрлэлт Бразилд өмнө нь  албан ёсоор бүртгэгдэж байгаагүй гэнэ.

Холбоотой мэдээ