Хаврын чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-29 09:45:31

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 28-нд хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 42 тоот захирамж гаргав.

УИХ-ын дарга захирамждаа чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн пүрэв, баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосон байна.

Мөн уг захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн хаврын ээлжит чуулганыг зохион байгуулахыг байнгын, дэд хороодын дарга нар болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт үүрэг болголоо.

Холбоотой мэдээ