АШУҮИС-ийн оюутнууд инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимд зочлов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-05-24 14:47:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Био анагаахын их сургуулийн 4 курсийн оюутнууд Шинжлэх ухаан технологийн сангийн “Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-ыг үзэж танилцлаа.


Тус сургуулийн Био анагаахын их сургуулийн багш Г.Өлзийжаргалын  “Энтерпренер сэтгэлгээ” хичээлийн хөтөлбөрийн хүрээнд хүрэлцэн ирсэн оюутнуудад үзэсгэлэнгийн танхимд байрлах монгол эрдэмтдийн ур ухаан шингэсэн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний талаар танилцуулан, Мэдээллийн танхимыг сонирхуулав.

Мөн оюутнуудын шинжлэх ухааны мэдлэгт нэмэр болох үүднээс ШУТС-гаас жил бүр эрхлэн гаргадаг “Мэдээлэл сэтгүүл"-ийн 2018 оны дугаарыг бэлэглэсэн юм.


Холбоотой мэдээ