УИХ-ын чуулганы нээлт тодорхойгүй хугацаагаар хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-29 10:38:12

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр 09.00 цагт нээхээр төлөвлөсөн ч ирц бүрдээгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. 

Өнөөдөр 10.00 цагийн байдлаар чуулганы хуралдаанд нийт 25 гишүүн ирцээ бүртгүүлжээ. Гишүүдээс УИХ-ын даргын захирамжаар гадаад томилолттой байгаа 13, Засгийн газрын шийдвэрээр Олон улсын байгууллагын шугамаар гадаадад яваа 2, орон нутагт 3, чөлөөтэй 1, акттай 1 байгаа юм байна. 

Ирц бүрдэж чуулган нээвэл дараа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах ёстой юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ