Хүүхэд зодсон тогоочийн шүүх хурал хойшлов

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-03-29 10:55:33

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч Ж.Оюунтөгс арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож, загнасан гэмт хэргийг олон нийт шүүхийг шаардсан.

2015 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тус аймгийн мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж бичлэгийг нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна хэмээн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 181.1 дүгээр зүйлд заасны дагуу прокурор  яллах дүгнэлт гарган Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурал энэ сарын 24-ны өдөр болох байсан ч хохирогчийн өмгөөлөгч өвчтэй гэх шалтгаанаар дөрөвдүгээр сарын 24-ныг хүртэл хойшлуулжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ