“Видал” салоны үсчин дэлхийн аварга болов

Монголын мэдээ
bolor@montsame.mn
2016-03-29 10:56:24

БНСУ-ын Goyang хотод болсон "HAIRWORLD 2016" дэлхийн үсчин гоо сайханчдын тэмцээнээс Улаанбаатар хотын "Видал" салоны мастер үсчин С.Мөнхнасан түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Мөн "Хос шагай" салоны захирал Н.Алтаншагай дөрөвдүгээр байрт шалгарч, манай эрэгтэй үсчид багаараа гуравдугаар байрт орсон байна.

Манай үсчин, гоо засалчид дэлхийн аваргад оролцохоор энэ сарын 24-ний өдөр 28 хүний бүрэлдэхүүнтэй тус улсыг зорьсон юм. Багийн бүрэлдэхүүнд үсчин гоо засалчдаас гадна загвар өмсөгч, модилиуд багтжээ.

Мөн тус тэмцээнд Монгол Улсын нүүр будагчид амжилттай оролцсоноос Narumi makeup studio-н захирал, мakeup artist Г.Нармандах, Onno hair Beauty lounge н.Оюундалай нар гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ