“Toyota” Мьянмарт угсрах үйлдвэр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-27 13:40:18

ТОКИО. /Nikkei/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota компани шинэ угсрах үйлдвэрээ Мьянмарт байгуулах шийдвэрийг гаргажээ. 50 сая гаруй хүн амтай, эдийн засаг нь өргөжин тэлж буй тус улсад автомашины борлуулалт нэмэгдэх төлөвтэй байгаа аж.


Эх сурвалжуудын мэдээлснээр, Мьянмарын зах зээлд худалдаалах пик-ап ачааны машинуудыг тус улсын хамгийн том хот болох Янгоноос холгүй оршдог “Тилава” эдийн засгийн онцгой бүсэд угсрах ажээ. “Toyota” компани уг үйлдвэрийн барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байна.


Японы автомашин үйлдвэрлэгч “Suzuki” компанийн хувьд Мьянмарт 2013 онд үйлдвэрээ байгуулж байсан бөгөөд энэ үйлдвэртээ тус улсад худалдаалдаг автомашинуудынхаа тэн хагасаас илүү хувийг үйлдвэрлэдэг байна. "Toyota” компани шинээр байгуулах үйлдвэртээ угсрах автомашинуудынхаа төрлийг цаашид нэмэгдүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ