Бяцхан гандболчид хос медальтай иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-27 16:39:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний ЕБ-ын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн П.Мөнхнасан дасгалжуулагчтай Гандболын тамирчид улсын аварга шалгаруулах мини гандболын тэмцээнээс хос медальтай иржээ.

Дасгалжуулагч багш П.Мөнхнасан гандболын спортын дугуйланг 2007 оноос эхлэн хичээллүүлсэн бөгөөд шавь нар нь чамлахааргүй амжилтыг үзүүлсээр байгаа аж. Өнгөрсөн жилийн улсын аваргын тэмцээнээс түүний бяцхан шавь нар амжилттай оролцож, эмэгтэй, эрэгтэй баг тамирчид тус бүр мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээрээ цомын эзэд болж байсан байна.

Харин энэ жил тус дугуйлангийн тамирчид улсын аваргын мини гандболын тэмцээний 10-11 насны ангилалд Б.Эрмүүн ахлагчтай хөвгүүдийн баг аваргын алтан медаль, Х.Хүслэн ахлагчтай охидын баг хүрэл медаль хүртжээ. Мөн тэмцээний шилдэг довчлогчоор тус сургуулийн 5а ангийн сурагч Л.Пүрэвбат, шилдэг хаалгачаар 5г ангийн сурагч Э.Мөнгөншагай нар шалгарсан амжилттай иржээ. 

Холбоотой мэдээ