Архангайн даамчид он гарсаар амжилт арвин байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн даамчид 2019 он гарсаар амжилт арвинтай байна. Тэд өсвөрийн УАШТ-ээс 5 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль авч багаараа 3-р байр эзэлсэн бол Дорноговь аймагт болсон цуврал хоёр тэмцээнээс 5 алт, 4 мөнгө, 6 хүрэл хүртэж багаараа 1, 2-р байр эзэлжээ.
Харин насанд
хүрэгчдийн УАШТ-ээс таван даамчин спортын дэд мастерын болзол хангасан байна.
Цаашид Ази тивийн АШТ-д 6 хүүхэд, ДАШТ-ий сорилго тэмцээнд 3 хүүхэд тус тус оролцоно.
Ирэх 06 дугаар сарын 7-9-ний өдөр 100 буудалт даамын сонирхогчдын УАШТ Архангай
аймагт болно. Энэ тэмцээнд даамчид бэлтгэлээ базааж байна.