“Эрдмийн чуулган-58” сэдэвт хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-03-29 15:02:34

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн “Эрдмийн чуулган-58” сэдэвт Эм зүй, био анагаахын салбар хуралдаан ирэх баасан гарагт тус сургуулийн лекцийн танхимд болно.

АШУҮИС-иас жил бүр зохион байгуулдаг энэхүү Эмзүй, Био-Анагаахын  салбар хуралдаан буюу эрдмийн чуулганд тухайн салбарын эрдэмтэн, судлаач нарын шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм. Мөн зочин илтгэгчээр БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар,  сансрын нисгэгч Ж.Гүррагчаа оролцон “Орчин үеийн сансар судлал” сэдвээр илтгэл тавина.

Д.Өлзий

Холбоотой мэдээ