Оросын С-400 системийг Иранд нийлүүлэхээс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-31 12:55:30

МОСКВА. /Аиф/. Орос улс Иранд зенитын пуужингийн С-400 системийг нийлүүлэхээс татгалзсан тухай эх сурвалжуудын мэдэгдсэнийг “Bloomberg” агентлаг иш татан мэдээлжээ.


С-400 системийг Иранд нийлүүлэх нь Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй юм гэж Оросын эрх баригчид үзэж байгаа аж.


Өмнө нь АНУ-ын эрх баригчид “Авраам Линкольн” нисэх онгоц тээгч болон бөмбөгдөгч онгоцнуудыг дохио болгон Ираны эрэг рүү илгээсэн байна. Дараа нь Ираны эрэг рүү цэргийн 7 хөлөг онгоц илгээжээ. 

Холбоотой мэдээ