Амьтны хууль бус худалдаа явуулдаг гэмт хэргийн сүлжээг илрүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-05 14:10:51

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын цагдаагийн алба өнгөрсөн даваа гарагт түрийвч, гар цүнх хийх гэж байсан олон тооны яст мэлхий, матар, могойг Европын Холбооны 22 улсад хууль бусаар оруулсныг илрүүлсэн байна.


Европын цагдаагийн албаны хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар,  Италид зургаан хүнийг, Испанид зургаа хүнийг хууль бус тээвэр, хууль бусаар амьтан худалдаалсан хэргээр баривчилжээ. 


Европын цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны тэргүүн Пепел Фелико уг хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийхдээ, "сүүлийн жилүүдэд зэрлэг амьтдын наймаа жилээс жилд нэмэгдэж, тэдгээрийн хууль бус орлого хэдэн сая еврогоор нэмэгдэж байна" гэв. Мөн "хэдийгээр олон хүн хүчин чармайлт гаргаж байгаа ч байгаль орчин, зэрлэг ан амьтны эсрэг гэмт хэргийн гаралт өндөр хэвээр байгааг" мэдээлжээ.


Европын цагдаагийн албанаас Европын зарим орноос, АНУ, Австрали, Канад, Шинэ Зеланд, Израил, Өмнөд Африк зэрэг улсуудаас хууль  бусаар авчирсан 2703 яст мэлхий, 1059 могой, 512 гүрвэл илрүүлсэн байна. Эдгээр амьтныг хэмжээнээс нь хамаарч хувцас болон эмийн материалд ашиглах гэж байжээ.

Холбоотой мэдээ