Трамп хунтайж Чарльзад зориулж хүндэтгэлийн оройн зоог зохион байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-05 09:47:46

ЛОНДОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид хийж буй төрийн айлчлалынхаа хоёр дахь өдөр Рижентс-парк дахь Элчин сайдын яамандаа хүндэтгэлийн оройн зоог зохион байгуулжээ.


Хүлээн авалтад хүндэт зочны хувиар хунтайж Чарльз болон түүний гэргий Камиллагаас гадна, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нөхөр Филипийн хамт оролцсон байна. Хүндэтгэлийн оройн зоогт нийтдээ 16 зочин уригджээ.


Зуушинд базилик /гаат өвс/, шинэхэн итали бяслагтай улаан лооль өсгсөн бол оройн зоогийн зэсний үндсэн хоол нь нимгэн хэрчсэн төмс, луувангийн хачиртай үхрийн гол мах байжээ. Зочдыг Калифорнийн хойд нутгийн “Iron Horse” пүүсийн дарсаар дайлсан байна.


Айлчлалын сүүлийн өдөр буюу лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч гэргийн хамтаар Портсмут хотод Нормандад холбоотны цэрэг буусны ойд зориулсан үйл ажиллагаанд оролцоно. Трамп Их Британиас Ирландыг зорих бөгөөд  тус улсын Ерөнхий сайд Лео Варадкартай хэлэлцээ хийх юм.


Холбоотой мэдээ