Парламентын сонгуульд Социал демократ нам ялж байгаа тухай мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-06 14:57:22

СТОКГОЛЬМ. /РИА Новости/. Данийн сонгуульд Социал демократ нам ялж, тус намын удирдагч Метте Фредриксен шинэ Ерөнхий сайд болж байгаа тухай сонгуулийн комиссын албан ёсны мэдэгдэлд дурджээ. 


TV2” телевизийн мэдээлснээр, Данийн Ерөнхий сайд Ларс Локке Расмуссен сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн байна.


Социал демократ нам улааны эвслийн бусад намын хамт парламентад 91 суудал авч байгаа бол барууны төвч үзэлтнүүд парламентад 179 суудлаас 75-ыг нь авсан байна. Тус улсын одоогийн Ерөнхий сайдын нам болох Либерал нам 23.4 хувийн санал авч, хоёрдугаарт орсон байна. Данийн барууны “Ардын нам” байр сууриа ихээхэн сулруулж, 8.8 хувийн санал авжээ. 

Холбоотой мэдээ