Радиогоор хамгийн их сонссон уран бүтээлчээр Эд Ширан тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-10 14:30:40

ЛОНДОН. /BBC/. Өнгөрсөн онд Их Британичуудын радиогоор хамгийн их сонссон уран бүтээлчээр Эд Ширан тодорсон байна. Тэрбээр өнгөрсөн онд шинэ уран бүтээл гаргаагүй хэдий ч энэхүү жагсаалтыг тэргүүлжээ.


Э.Ширан Их Британичуудын хамгийн их сонссон уран бүтээлчдийн жагсаалтад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гурав дахь удаагаа тэргүүлж буй нь энэ аж. 2018 оны шилдгүүдийн жагсаалтын хоёрдугаарт Кэлвин Харрис, гуравдугаарт Литтл Микс нар бичигджээ. Мөн эхний 10 байрт дуучин Рита Ора, Пинк болон “Coldplay хамтлаг багтсан байна.


Харин Их Британичуудын радиогоор хамгийн их сонссон дуугаар “Portugal The Man” хамтлагийн “Feel It Still” нэртэй дуу шалгарчээ. Энэ дуу 2017 онд анх олны хүртээл болж байсан юм. Энэхүү жагсаалтад дуучин Жорж Эзра анх удаа багтсан бөгөөд түүний  хоёр уран бүтээл эхний 10 байрт бичигджээ.


Үүний зэрэгцээ дуучин Пинкийн “What About Us” дуу радиогоор хамгийн их сонссон дууны жагсаалтад хоёр жил дараалан багтсан бөгөөд өмнө нь “Maroon 5” хамтлагийн “Moves Like Jagger” дуу 2011, 2012 онд энэ амжилтыг тогтоож байжээ. 

Холбоотой мэдээ