Бүтээн байгуулалтад оролцох иргэдийг бүртгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-10 14:27:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас Дорноговь аймагт хэрэгжүүлж байгаа төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулан орон нутгийн иргэдийг дээрх ажилд татан оролцуулах санаачилгыг аймгийн Засаг дарга гаргажээ.

Иймд дээрх бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр оролцох сонирхолтой 19-55 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн болон чөлөөнд байгаа цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг дор дурдсан мэргэжлийнх нь дагуу бүртгэж эхэлсэн байна.

Үүнд, инженерийн чиглэлээр, авто замын инженер, гүүр хоолойн инженер, тоо хэмжээний инженер, геодези, хэмжилтийн инженер, материал, чанарын инженер, лаборант, техникийн ажилтан
том оврын автомашины жолооч, бульдозерчин, автогрейдерчин, индүүчин жолооч, усны машины жолооч, шанагат ачигчийн оператор, өөрөө буулгагчийн жолооч, трайллерийн жолооч, кранчин, экскаваторчин мэргэжилтэй хүмүүсийг бүртгэж байгаа юм. Дээрх ажил мэргэжилд тэнцэх хүмүүс эрүүл, ажлын ачаалал даах чадвартай, гэмт хэрэгт холбогдоогүй байх, архи, аливаа төрлийн мансуурах бодисны хамааралгүй байх шаардлага тавьж буй.

Дээрх мэргэжил бүхий цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг 6 дугаар сарын 07-13-нд Дорноговь аймгийн ХХҮГ болон харьяа сумынхаа Хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд бүртгэж байна.

Ажилд орохыг хүссэн иргэд иргэний үнэмлэх хуулбарын хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх хуулбарын хамт, мэргэжлийн үнэмлэх, диплом хуулбарын хамт, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цагдаагийн газрын тодорхойлолт
багийн Засаг даргын тодорхойлолтыг авчирна. 

Холбоотой мэдээ