Налайх, Багануур, Багахангай дүүргийн АН-ын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРНалайх, Багануур, Багахангай дүүргийн Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.
Зөвлөгөөний эхэнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр "Ардчилсан засаглалын бүтээн байгуулалт" сэдэвт илтгэлийг танилцуулж байна. Зөвлөгөөнд гурван дүүргийн АН-ын удирдлагууд, АН-аас ИТХ-д нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчид, үүрийн дарга нар оролцож байгаа юм.
Оролцогчдод Сонгуулийн тухай хууль болон Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2012-2016 онд хийсэн ажлуудын талаар мэдээлэл өгч байна.
Н.Туяа