Газар Дундын тэнгисээс 60 орчим цагаачийг олжээ

Дэлхийд | Улс төр
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-12 12:39:22

БЕНГАЗИ. /FOXNEWS/. Газар Дундын тэнгисийн эргээс холгүй хийлдэг завьтай явж байсан 60 орчим цагаачийг Ливи эргийн хамгаалалтын албаныхан саатуулжээ.


Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Айзуб Гассимийн мэдээлснээр, дийлэнх нь Африк тивийн иргэд болон Бангладеш улсын 5 иргэнийг Ливи улсын нийслэл Триполи хотоос 120 километрийн зайд оршдог Хомс хотын залгаа тэнгист явж байхад нь саатуулсан байна.


Мөн тэрбээр, цагаачдад хүмүүнлэгийн болон эмнэлэгийн тусламж үзүүлж, Триполи хот дахь дүрвэгчдийн хуаранд байрлуулсан гэж мэдэгджээ.


Ливи улс нь Африкийн цагаачдын хувьд Европын орнууд руу цагаачлах гол зам нь бөгөөд 2011 онд удирдагч Муамар Каддафигийн дэглэм нуран унасанаас хойш цагаачдын урсгал нэмэгдсэн билээ. Гэвч тус улс Европын орнуудын дэмжлэгтэйгээр цагаачдын цувааг зогсоох арга хэмжээг эрчимжүүлсэн юм.

Холбоотой мэдээ