"Баян бороо 1, 2" экспитиц сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-14 13:17:03
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн УЦУОШТ-ийн “Баян бороо-1” экспидиц хангайн чиглэлд, “Баян бороо-2” экспидицийн бие бүрэлдэхүүн говийн сумдын чиглэлд энэ сарын 13-15-ны өдөр ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн Баянхонгорын нутгаар дайран өнгөрч буй үүлний массад зориудаар нөлөөлж хур, тунадасны хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
“Баян бороо-1” экспидиц Бууцагаан сумын 2, 3 дугаар багийн зааг Баян бригадаас зургаадугаар сарын 13-ны 22 цагаас, “Баян бороо-2” экспидиц мөн өдрийн 22 цагаас хойш Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутгаар тус тус үйл ажиллагаа амжилттай явуулжээ. Үр дүнд зургаадугаар сарын 14-ний 08 цагийн байдлаар аймгийн ихэнх нутгаар буюу /баруун хэсгээр/ бороо орж байна.
Дашрамд, энэ долоо хоногийг дуустал Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, говийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус байх бол Эхийн голын нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус дулаан байх аж. 14, 15-нд бага зэрэг сэрүүснэ.
Холбоотой мэдээ