Элсэгчид ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-06-13 19:49:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт 6 дугаар сарын 17-20-ны өдөр Арвайхээр сумын 1 дүгээр дунд сургуульд болно.

Аймгийн хэмжээнд өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 800 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Энэ жил шууд засалтын “Шилэн технологи”-ийг нэвтрүүлж байгаа бөгөөд өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг байсан бол 2019 оны элсэгчид ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсноороо онцлогтой.

Тиймээс сурагчдыг болоод эцэг, эхийг сэтгэлзүйн бэлтгэлтэй байхыг аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн анхаарууллаа. Шалгалтын оноогоо газар дээр нь харах учраас амжилтгүй дүн авсан байвал хүүхдүүд сэтгэлээр унах, эцэг эх нь аашилж загнах асуудал гарч магадгүй хэмээн болгоомжилж байгаагаа хэлж байв.
Холбоотой мэдээ