“Prius-30 S” загварын автомашины эзнээр Э.Ихбаяр тодорчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-06-14 10:27:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Юнителийн хэрэглэгчдийн дунд зарласан “Супер бэлэгтэй урамшуулал”-ын супер азтанаар Сайхан сумын иргэн Э.Ихбаяр тодорлоо.

Зөвхөн Сэлэнгэ аймгийн Юнителийн хэрэглэгчдийн дунд гурван үе шаттай зарласан эл “Супер бэлэгтэй урамшуулал”-ын супер шагнал нь “Prius-30 S” загварын автомашин байв. Эл уралдааны супер шагналын эзэн энэ сарын 2-нд тодорсон бөгөөд шагналаа энэ сарын 10-ны өдөр аймгийн төв талбайд гардан авчээ. Шагнал гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Юнител группын Сэлэнгэ аймаг дахь суурин төлөөлөгчийн газрын захирал А.Ням-Очир болон юнителийн ажилтнууд оролцлоо.

“Хаврын идэвхжүүлэлтийн үйл ажиллагааны хүрээнд гурван үе шаттай зарласан энэхүү сугалаат аяныг 4-р сарын 10-наас 5-р сарын 30-ны хооронд зохион байгуулж өндөрлөлөө. Энэхүү “Супер бэлэгтэй урамшуулал”-аас гар утас, ямаха брэндийн мотоцикл хожсон азтанууд Сүхбаатар, Мандал, Цагааннуур, Баянгол, Зүүнбүрэн, Орхонтуул зэрэг сумаас байсан бол “Prius-30 S” загварын автомашины эзэн Сайхан сумын Хөтөл тосгоны иргэн байлаа. Ямагт түрүүлж алхана уриатай үйл ажиллагаагаа явуулдаг Юнител группын Сэлэнгэ салбар өнгөрсөн жил төлөвлөгөөгөө 120 хувиар давуулан биелүүлсэн амжилттай ажилласан аж. Иймээс хэрэглэгчдийнхээ дунд ийн супер азтан тодруулах үйл ажиллагааг гурван үе шаттай зохион байгуулжээ. Мөн энэ өдөр супер шагналтай зэрэгцэж гэр интернэт болон азын дугаар хожсон азтануудын хонжворыг бас гардуулан өгчээ.


Холбоотой мэдээ