Д.Трамп “Air Force One”-ны нисэх онгоцнуудын шинэ загварыг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-14 13:08:06

ВАШИНГТОН. /FOXNEWS/. АНУ-ын “Air Force One” буюу Ерөнхийлөгчийн нисэх онгоцнуудын шинэчилсэн загварыг Доналд Трамп танилцууллаа.


"ABC" телевизэд ярилцлага өгөх үеэрээ түүний үзүүлсэн шинэ загварт одоогийн байгаа цэнхэр өнгийг цагаанаар сольсон байна. Цагаан өнгө нь илүү эх оронч байдлыг итгэх аж. Тэрбээр, "энэ бол Ерөнхийлөгчийн шинэ онгоц" гэж хэлээд, улаан, цэнхэр оруулгатай цагаан онгоцны зураг харуулжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн үеэс хойш "Аir Force One"-ны загварыг өөрчлөх анхны тохиолдол энэ болох юм.


Д.Трамп өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн онгоцыг шинэчлэх тухай мэдэгдсэний дараа уг шинэ загвар болон түүний хувийн нисэх онгоцны загвар хоорондоо төстэй байна гэсэн шүүмжлэл олны дунд гарсан билээ.


“Air Force One”-ны бүрэлдэхүүнд хоёр нисэх онгоц багтдаг бөгөөд Ерөнхийлөгч аль онгоцонд сууснаас нь хамаараад тухайн нисэх онгоцыг "Air Force One" гэж дохионы нэршлээр нэрлэдэг байна.


Одоо "Air Force One"-д ашиглаж байгаа "Boeing 747s" нисэх онгоц 30 орчим жил болж байгаа юм. Уг загвар нь гурван давхар, нийт 1220 метр хавтгай дөрвөлжин талбайтай бөгөөд хуяглагдсан цонх, эмнэлэгтэйн зэрэгцээ 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай гал тогоотой аж.


Шинэ хоёр нисэх онгоц нь мөн адил "Boeing 747s" загвар байх бөгөөд нийт үнэ нь 3.9 тэрбум ам.доллар гэж Д.Трамп дурдаад, "Би энэ ажлыг өөртөө бус, бусад Ерөнхийлөгч нарын төлөө хийж байна" гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, шинэ нисэх онгоц нь одоогийнхоос илүү том далавчтай байх болно гэв.


Гэрээнд зааснаар онгоцнууд 2024 онд бэлэн болох боловч Д.Трампын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа ашиглалтад орох төлөвтэй байна.

Холбоотой мэдээ