Сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-31 13:15:00
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Аудитын газар 2016 оны Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийн зарцуулах мөнгөний дээд хэмжээг 203.2 сая төгрөг байхаар тогтлоо.  

Харин нэр дэвшигчдийн зарцуулах мөнгөн дүн өөр, өөр байна. Энэ нь багийн газар зүйн байршил, хүн амын тоотой нь харьцуулсан дүн юм. Тухайлбал, Зэст багт 9.8, Оюут 11.1, Уурхайчин 8.5, Хүрэнбулаг 11.1, Бүрэнбүст 141.7, Уртбулаг багт нэр дэвшигч нь 16.3 сая төгрөг зарцуулах ёстой. Орон нутгийн сонгуульд 22 тойргоос нэр дэвшигчид тодорно. Өмнө нь 21 тойрогтой байсан бол 2014 онд хүн ам ихтэй нэг багийг хувааж хоёр болгосон юм.

Сонгуульд оролцож буй нэр дэвшигч, намын зарцуулах мөнгөний дээд хэмжээг анх удаа тогтоож байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ